НИЙГЭМУЛС ТӨР

Б.Мөнхцэлмэг: ХЗДХЯ 71.5 сая төгрөгөөр хөшиг, 46.4 саяар хурлын чанга яригч авсан

“Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн ХЗДХ-ийн яамныхны тансаг хэрэглээний талаар иргэдэд мэдээлж, тэмцэж буй. Тэд тус яамныхныг 626 сая төгрөгөөр тавилга авч, даргын өрөөгөө 51.6, уулзалтын өрөөгөө 46.9 сая төгрөгөөр тохижуулсан гэж хардаж буй.

Иргэд ээ!! Ц.Нямдорж 99111150 У.Хүрэлсүх 99113937 утасруу мессеж бичиж хүсэлтээ илэрхийлнэ үү. Хууль зүйн яамны 626 саяын тавилга, 51.6 саяар тохижуулсан даргын өрөө, уулзалтын өрөөний 46.9 саяын дотор заслыг үзмээр байна

Posted by Баярхүүгийн Мөнхцэлмэг on Monday, January 20, 2020

“Бид уучлахгүй” хөдөлөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг ХЗДХ-ийн яаманд өчигдөр очин, өндөр үнэтэй тавилгуудыг үзэхийг шаардсан юм. Улмаар харьяа яамнаас түүнийг түр баривчлаад сулласан билээ.

ШИНЭ БАРИМТ: Хууль зүйн яам 71,5 саяар хөшиг, 46,4саяар хурлын чанга яригч, 2 давхрын гэрээ хэлцлийн танхим, хурлын танхимыг хамтад нь 117,9 саяар засч тохижуулжээ. #НуухТусамНягтал #ДаргаНарТомБайнаа

Posted by Баярхүүгийн Мөнхцэлмэг on Tuesday, January 21, 2020

Тэгвэл өнөөдөр тэрбээр лайв хийн бас нэгэн ноцтой баримтыг дэлгэлээ. Б.Мөнхцэлмэг “ХЗДХЯ 71.5 сая төгрөгөөр хөшиг, 46.4 саяар хурлын чанга яригч, хоёр давхрын гэрээ хэлцлийн болон хурлын танхимаа 117,9 саяар тохижуулжээ. Энэ мэдээллийг тус яамны шилэн дансны мэдээллийг нягталж олсон.

SONY DSC

ХЗДХЯ надад танхайрсан хэрэг үүсгэсэн. Дахиж ХЗДХЯ-нд асуудал үүсгэвэл хоригдох хуультай. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар надад хүний ёсоор хандсан. Харин энэ Монголын дарга нар хүний бусаар хандаж байна. Дарга нараа та нар бяртай байна. Ард түмэн та нарыг дийлнэ. Бид ирэх долоо хоногт жагсаал хийнэ” гэв.

Н.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
мөнххаранхуй
мөнххаранхуй
2020-01-22 18:12

шинэ байрандаа эд хүгшил аваа л биз чи тэрэнд боож үхэх гээд яах нь вэ м#### аа

СуммэСуммэд
СуммэСуммэд
2020-01-22 20:17

Харанхуй чигээрээ дуусмар вэ

Зочин
Зочин
2020-01-22 19:10

Чи муу баас хуцваа!!!

zochin
zochin
2020-01-22 21:23

Zaluuchuud ingeed l ene zaluu shig shudarga busiin toloo temtsmeer baina. Amjilt. Ard tumen y####a ed nariin davrah hudlaa huurah tsag duuch

Иргэн
Иргэн
2020-01-22 21:53

Эцсээ хүртэл тэмцээрэй. Сонгууль дууст####

zochin
zochin
2020-01-23 11:02

Zaluu hvn baij ajil hudulmur hiigeech ,heruul hiigeed yavaad baihiin.

Холбоотой мэдээ

Back to top button
6
0
Would love your thoughts, please comment.x
()
x