НИЙГЭМ

Эхнэрийнхээ аминд хүрсэн этгээдэд 17 жил хорих ял оноолоо

2019 оны еcдүгээр сарын 3-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, санаатайгаар эхнэр Ө-гийн аминд хүрсэн хэрэг гарсан. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр шүүхээр энэ хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах явцад иргэн Б өмнө нь эхнэрээ хоёр удаа зодож Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэж байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ мөн эхнэрээ зодсон асуудлаар Зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан болох нь тогтоогдсон байна.

Иймд тус дүүргийн прокурорын газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн судалгаа гарган,  энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,  дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн мөрдөгч нартай хамтарсан уулзалт, зөвлөгөөн зохион байгуулжээ.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр дүүргийн бүх хороодод мэдэгдэл бичиж, үр дүнтэй нь танилцах ажлыг хийсэн хэмээн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button