ДЭЛХИЙ

82 настай Бельгийн хаан бутач хүүхэдтэй гэдгээ хүлээв

2013 онд Бельгийн хаан ширээний албан тушаалыг өөрийн хүсэлтээр үе залгамжлагчдаа шилжүүлэн өгч байсан 82 настай Альберт II гэр бүлээс гадуур хүүхэдтэй болсон тухайгаа хүлээжээ. 51 настай Дэофин Боэл түүний охин гэдгээ биологийн шинжилгээгээр батлах гэж сүүлийн зургаан жилийн турш шүүхийн байгууллагаар хөөцөлдөж байгаа юм.

Альберт хааныг хаан ширээгээ хүлээлгэн өгснөөс хойш энэ асуудал яригдаж, Дэофин Боэлийн ээж түүнтэй дотно харилцаанд орж, бие давхар болж байсан тухайгаа хэвлэлүүдэд дэлгэж байв. Тийм ч учраас Бельгийн шүүх хаанаас генетикийн шинжилгээ авч, бүсгүйн эцэг мөн эсэхийг тогтоох шийдвэр хүртэл гаргасан удаатай. Шинжилгээ өгөхөөс татгалзсан тохиолдол бүрт нь түүнийг 5 мянган еврогоор торгохоор зохицуулаад байв. Тэгвэл өчигдөр /2020.01.25/ Альберт хаан шинжилгээ өгөхөөс татгалзаж, аман байдлаар Дэофин Боэлийг өөрийн охин мөн гэдгийг баталсан байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button