НИЙГЭМ

ХӨСҮТ коронавирусийн оношлуурыг өнөөдрөөс ашиглаж эхэлнэ

Шинэ коронавирусийг оношлох оношлуурыг Америк, Герман, Японы эрдэмтэд хамтран зохион бүтээсэн. Тэд коронавирусын генетикийн дарааллыг олж тогтоосноор уг аппаратыг бүтээж, эхний оношлуурыг Япон улс үйлдвэрлэсэн юм.

Манай улс уг оношлуурыг өнгөрсөн долоо хоногт захиалсан бөгөөд өнөөдөр  /2020.01.27/ Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн томуугийн лабораторийн захирал Япон Улс дахь  Монгол Улсын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Б.Отгонбаатарт гардуулж өгсөн. Ийнхүү урд шөнийн байдлаар тус оношлуурыг Монгол Улс хүлээн авсан.

Тэгвэл ХӨСҮТ-ийн эмч ажилчид тус оношлуурыг өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлж буй бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдварыг эцсийн байдлаар шинжлэх боломжтой болж байгаа юм. Энэ талаар ЭМЯ-наас дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэх мэдээлэл байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-28 11:57

Утсан дээр харуулсан байна утсан дээр суурилуулж болох юм уу

Холбоотой мэдээ

Back to top button