НИЙГЭМ

Хүнс нөөцлөх гэсэн иргэдийн ачааллаас үүдэж "Хүчит Шонхор” захын автозамыг нэг чиглэлд оруулжээ

Дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдээд буйтай холбогдуулан нийслэл дэх хүнсний зах, үйлчилгээний байгууллагуудыг хаана гэсэн мэдээлэл нийгэмд тархсан. Үүний дагуу цөөнгүй иргэд өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүнүүдээ нөөцлөхийг зорих болоод буй.

Үүнээс үүдэж “Дэнжийн 1000” болон “Хүчит шонхор” захуудын автозамд ачаалал, түгжрэл бий болж байгаа тул өнөөдрийн /2020.01.25/ 08.00 цагаас эхлэн тус замуудыг нэг урсгалтай болгожээ. Харин энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Г.Бат-Эрдэнэ, "Хүнс нөөцлөх гэсэн маш олон иргэд Хүчит Шонхор, Наран туул - 2 захуудаар үйлчлүүлж буйтай холбогдуулан автозамын ачаалал нэмэгдэж байна. Иймээс Хүчит Шонхор захын хоёр чиглэл бүхий автозамыг урдаасаа хойш нэг чиглэлтэй болгох зохицуулалтыг хийж байна” гэсэн тайлбарыг хэвлэлүүдэд өгөөд байгаа юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button