Нийгмийн

ВИДЕО: “Exclusive” брэнд иргэдэд үнэ төлбөргүй маск өгч байна

Үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” брэнд даавуун маск хийн, иргэдэд үнэ төлбөргүй тараасан. Харин энэ удаа гэрийн нөхцөлд хэрхэн маск оёх, эсгүүрийг нь хэрхэн хийхийг зааварчилсан дүрс бичлэг хийжээ. Мөн тэднийх маскны материалыг эсгэж, резинийг нь тохируулан хайчилж, оёход бэлэн болгож ууталснаа мөн адил үнэ төлбөргүй, нэг удаад гурван ширхэгийг өгч эхлээд байна.

https://www.facebook.com/exclusive.mn/videos/vb.594943283906238/657801321463786/?type=2&theater

Энэ тухай тэд “Уг маск нь 100 хувь нягтаршил сайтай хөвөн даавуун бөгөөд сайтар ариутгаад олон дахин хэрэглэх боломжтой. Хэрвээ та маскаа содтой эсвэл хужиртай усанд буцалгаж ариутгаад, сайтар индүүдсэн тохиолдолд сода эсвэл хужирт нь талсжиж даавууны нарийн нэхээсэнд шигдэж хамгаалалтын бүрхүүл үүсгэдэг. Энэ бүрхүүл нь 3-4 цаг ханиад томуу болон элдэв бактериас хамгаална. Өдөрт гурван ээлжийн даавуун масктай байхад та элдэв нян бактераас өөрийгөө хамгаалж чадна.Даавуун маскны давуу тал нь ЭДИЙН ЗАСГИЙН хэмнэлттэй бас найдвартай хамгаалалт болж чадна. Сул тал нь ариутгаж арчилж зүүх нь  хүмүүст төвөгтэй санагдах байх... гэхдээ сонголтыг ТА өөрөө хийнэ” гэжээ.

“Exclusive” брэндийн хаяг: УИД.с Пийс тауэр орох зам дагуу Моносын баруун талд #exclusive дэлгүүр Даваа-Ням 11.00-20.00

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button