ДЭЛХИЙ

Айлуудын цоргоноос согтууруулах ундаа гоожжээ

Хоёрдугаар сарын 3-ны өглөө Энэтхэг улсын Керала мужийн орон сууцнуудын цоргоноос ус биш спиртлэг шингэн гоожиж эхэлсэн байна. Үүний шалтгааныг ойролцоох баар, зочид буудлууд хаягдал согтууруулах ундааны зүйлсээ устгахаар худгийн дэргэд булсантай холбож буй аж. Тодруулбал, тухайн айлуудын цэвэр усаа татдаг худагны ойролцоо 6 мянга орчим литр архи булагдсан байна.

"Өглөө сэрээд усны мотороо ажиллуулахад бор өнгийн ус гоожиж эхэлсэн. Гайхаад усны худаг дээр очиход газрын тос шиг бор шингэн ялгарч, хурц үнэр үнэртэж байсан” гэж оршин суугчид ярьжээ.

Ийнхүү энэ асуудлаар гомдол гаргасан оршин суугчдад, холбогдох зөрчлийг арилгатал 5 мянган литр усаар хангах шийдвэр гаргасан байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-02-10 12:43

5000litr=5ton hehe soliotoin 10n ail awaal duusah us shde naadah chin medeelelee zow oruul

Холбоотой мэдээ

Back to top button