НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман сартай хүүхэд резинэн чихрэнд хахасны улмаас нас баржээ

Ой найман сартай хүүхэд резинэн чихэр идэж байгаад хахаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 7-ны өдрийн 7:30 цагт гэртээ чихэр идэж байсан ой найман сартай хүүхэд хахаж нас барсан байна. Архангай аймгийн Өлзийт сумын нутагт оршин суудаг ой найман сартай Г.Э нь гаднаа  харагдах ил гэмтэл шархгүйгээр нас барсан байжээ. Хэргийн газарт очиж шалгасан хуулийн байгууллагынхны урьдчилсан дүгнэлтээр гэртээ байсан хүүхэд резинэн чихэр идэж байгаад хоолойд нь тээглэж улмаар хахаж нас барсан аж.

Уг хэргийг Архангай аймгийн цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж эхэлсэн байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг бага насны хүүхдийг байнгын хараа хяналтанд байлгах, хүүхдэд аюул учруулж болохуйц ахуйн хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button