НИЙГЭМ

“Эрхлэгчийг битгий буруутгаарай, гурван үрс маань ээж, аавдаа эргээд мэндэлнэ ээ”

Хоёрдугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт гэртээ харгалзах хүнгүй үлдсэн 1-5 насны гурван хүүхэд амь насаа алдсан хэрэг гарсан. Хүүхдүүдийн ээж сумынхаа 5-р цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг бөгөөд, тухайн үед байгууллагын ойн баярын тоглолтод бэлдэхээр явсан байсан тухай хэвлэлүүд мэдээлсэн. Энэ хооронд байрны пар задарч, хүүхдүүд халуун усанд түлэгдэж нас барсан билээ.

Үүгээр 5-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Дэлгэрсайхан нь олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож, хөл хорио тогтоосон цагаар ажилчдаа цуглуулсан хэмээн буруутгагдаж, ажлаасаа чөлөөлөгдөөд буй.

Тэгвэл өчигдөр /2020.02.11/ Сэлэнгэ аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо хандивын аян зохион байгуулж, цугларсан 1.5 сая төгрөгийг хүүхдүүдийн ээж Н.Анхзулд гардуулж өгсөн байна. Энэ үеэр бүсгүй,

“Миний хүүхдүүд Монголын бүх хүмүүст сургамж болж, маш олон хүүхдүүдэд буян болоод одлоо. Эргээд аав, ээждээ хүүхдүүд маань мэндлэх болно. Эрхлэгчийг маань битгий буруутгаарай. Хэн ч ийм зүйл тохиолдоно гэж бодоогүй. Тэр ажлаа хүлээлгэж өгсөн, бас л амьдрах гэж яваа хүн шүү дээ” хэмээн ярьж байна.

Түүнчлэн түүнийг нөхрөөсөө тусдаа амьдардаг, салсан гэх мэт нь худал мэдээлэл гэдгийн онцолсон байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

12
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
10 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Иргэн
Иргэн

Эрхлэгч нар хүйтэн хөндий цэвдэг шуналтай дээрэлхүү дээрэнгүй Зольгүй Яахаас бузахгүй хүн гүжирдэх муулах нь ердийн зан ! Авилга авч байж Ажилд авна. Зан харьцааны шоронгийн Авгайнаар Аймаар!! Яаж хүнийг Гүжирдэхээ Муу ярихаа сайн мэднэ. Тархируу сум зоожмоор Лаларуудаа!Нягтлан Нярав Эмч хамамтан садангуудтайгаа нийлчихсэн.

Xm
Xm

Setgel saidtai hun bish bndag, ajilchdinhaa aj amidralig medehgui hun hezee ch udirdagch bish, harin jiriin negen ailin amidralig uudun tataj huniig zasaj chaddag hun bol jinhene ard tumendee hundlegden shutegdsen hezee ch martagdashgui burhan baidag…

Зочин
Зочин

Гурван хүүхэд амиа алдсан нь харамсмаар.гэвч аль аль нь буруутай.гурван нялх хүүхдээ тийм орчинд орхиод гарна гэдэг бол манай залуусын хайхрамжгүй байдлын жишээ. Хүүхэд харах хүнгүй гэдгээ учирласан бол бас яах байсан бол…. Мөн олон нялх хүүхэдтэй хүнийг ажилд авдаг удирдлага олдох болов уу

Зочин
Зочин

Зассс. Хуцна биз! Олон нялх хүүхэдтэй хүнийг ажилд авдаг удирдлага ч гэх шиг… Намаар томилогдсон балиар юмнууд худлаа үнэн ой нэрээр өөртөө нэр хүнд олж авах гэж, хандив нэрээр хэдэн юм хувьдаа завшчих санаатай гарууд ганц энэ цэцэрлэгт байгаа биш ш дээ. Өмөөрөх юмаа олж дээ. Хүүхэд харах хүнгүй, очихгүй гэвэл тэр өдрийн цалин угаасаа будаашд. Яс юман дээр Монголын бодит байдал бол энэ. Балиар бөгс долоогчид!!!

Зочин
Зочин

Чам шиг сөрөг сэтгэлгээтэй тэнэгүүд цөөхөн байгаасаа билээ. Хүүхдээ алдсан эх ингэж хэлээгүй байхад ийм нийгмийн шаар шавхруунуудыг угаасаа ховоо цэвэрлээд шийтгээд өгөнө дөө гайгүй.хийсэн ажилдаа сэтгэлээ шингээж хийдэггүй өдөр хоногиыг өнгөрөөж ажил хийдүүлээд сурцан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн мунхагуудийн хэлдэг яг мөн дөө чааваас

Зочин
Зочин

3н үр буцаад хурдан аав ээждээ ирэх болтугай олон олон аав ээжүүд сургамж авсан байхаа

Зочин
Зочин

Харин ч тэр эрхлэгчийг дахин удирдах ажил хийлгэхгуй болгох хэрэгтэй.

Зочин
Зочин

Тийм шүү олон хүүхэдтэй хүнийг ажилд авах нь битгий хэл бага насны хүүхэдтэй юу тийм бол манайх ажил авахгүй гээд ямар ч байгууллаг юа авдаггүй биз дээ.тэгхэд 3-н 3жаахан хүүхэдтэй ээжийг ажилд авна гэдэг чинь хүний амьдрал ойгосондоо. Нэг ч гэсэн олон хүүхэдтэй ээжийг ажилтай орлоготой байлгах боломж олгосон хүний сайхан сэтгэлийг ингэж бас аймаар харлуулж болохгүй байхаа

Бат
Бат

Маш эмгэнэлтэй ч 3 -3 нялх хүүхдийг харгалзах хүнгүй үлдээдэг тэнэг хүмүүс Монголд зөндөө байгаа. Тэр эрхлэгч дээд газрын шийдвэр зөрчсөн буоуутай ч хүүхдийн үхэлд эх нь шууд буруутан шүүү. Хайран ч хүүхдүүд . Ой гарантай нялх амьтныг ямар ч учир мэдэхгүй 4-5 настай 2 хүүхэдтэй үлдээхээр хүүхдүүдийг үх гэсэнтэйд адил үйлдэл хийсэн үм шиг бодогдлоо. Түүхт ойн баярыг дэлхийн бүх л хүн байгууллага хийдэг бусуу . Та нар ч төрсөн өдөр гээд л балайртлах архиддаг биз дээ. Хүнийг буруутгах гэж бүү бузрын хэлээ билүүдэж бай, өөрсдийгөө л хтчээ үхэр монголчуудаа. Та нар ч адилхан л маднууд ч дээ

Зочин
Зочин

Uxaantai l yum Xumuus shig munxarch teneglexgui Ter xezee ch iim yum bologoe gej sanaatai tegeegui Burxan urshuug

Б
Б

Ер нь бол ээж аавын буруу ч маш их ийм жаахан амьтдыг орхиод гарах зүрхтэй байна гэдэг нь урьд нь зөндөө орхидог байсан байх. Эрхлэгч дуудсан буруутай боловч хүүхэд харах хүнгүй гэхэд хаяад гараад ирэээч гэхгүй л байлгүй дээ. Хэн хэн маань л анхаарах асуудал

cecerlegiin erhlegchiig dahin iim ajil hiilgehgvi bolj uuliin daguu yl shiitgel ogoh heregtei dawardag l baihgvi u tiim uzraas ervv vvsgej shalgah zohih esnii yl onooh n zow daraa daraagiin hvmvvst surgamj bolog
cecerlegiin erhlegchiig dahin iim ajil hiilgehgvi bolj uuliin daguu yl shiitgel ogoh heregtei dawardag l baihgvi u tiim uzraas ervv vvsgej shalgah zohih esnii yl onooh n zow daraa daraagiin hvmvvst surgamj bolog

zochin

Back to top button