ДЭЛХИЙ

Шинэ коронавирусийн нууц үе 14 биш 21 хоног болохыг тогтоолоо

БНХАУ-ын Ухань хотоос эхлэн дэгдсэн шинэ төрлийн коронавирусийн халдварласнаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үеийг 14 хоног гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байсан. Тэгвэл Хятадын эрдэмтэд 14 биш 21 хоног болохыг албан ёсоор баталжээ.

Судалгааны багийг 2003 онд цар тахал болон дэгдсэн SARS вирусийг хамгийн анх илрүүлсэн эрдэмтэн Жон Наншань ахалж байгаа юм байна.

Шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо дэлхийн хэмжээнд 42 759-д хүрч, 1 013 хүн нас бараад байна. Харин эдгэсэн хүний тоо 3 344-д хүрсэн нь нас барсан хүний тооноос даруй гурав дахин өссөн үзүүлэлт боллоо.

Харин халдварын голомт болох Хубэй мужаас гадна тус вирусийн улмаас таван хүн нас бараад байгаа юм. Сүүлийн 24 цагийн дотор шинээр 2 097 хүн бүртгэгдсэн нь буурсан үзүүлэлт гэдгийг албаныхан мэдээлж байна.

Гэвч үүний зэрэгцээ 103 хүн нас барсан нь хамгийн дээд хэмжээндээ хүрсэн тохиолдол юм. Үүнээс шинэ коронавирусийн халдварын эрчим буурах хандлага ажиглагдаж байна хэмээн тус улсын хэвлэлүүд онцолж байгаа юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button