Нийгмийн

ФОТО: Хавдар судлалын үндэсний төв орчин үеийн хүлээлгийн танхимтай боллоо

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн үүдний хэсгийг 14 хоногийн хугацаанд шинээр тохижуулж, орчин үеийн хүлээлгийн танхим бүрдүүлжээ. Ингэснээр өмнө нь үүдний хэсэгт бүртгэл хийх, шинжилгээ авах зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг байсныг зохицуулсан аж.

Тодруулбал, цахим болон шуурхай бүртгэл, мэдээллийн төвийг хүлээлгийн танхим руу шилжүүлж, шинжилгээг өөр хэсэгт авдаг болжээ. Мөн хүлээлгийн танхимын хэв маягийг өөрчилж, энгийн болон тусгай хэрэгцээт хүмүүсийн ариун цэврийн өрөөг шинэчилж, үйлчлүүлэгчийн сэтгэл санааг дэмжих урмын үгс, зургуудыг хананд дүрсэлсэн байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button