НИЙГЭМ

БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэл гаргалаа

МЭДЭГДЭЛ

"ТВ-4” телевизийн "Дөрөв дэх засаглал” мэдээллийн хөтөлбөрийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаарт иргэн И.Энхсайхан ярилцлага өгчээ. Тэрбээр "….Авлигач, хулгайч шүүгч байдгийг би өөрийн биеэр амсаж яваа юм. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хулгайч, авлигач, луйварчин шүүгч байна. Тэд Ц гэгч халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилтай, хулгайч, луйварчин авгайгаас авлига авсныхаа төлөө, ерөөсөө хулгайчийн амаар ажил хийгээд байна…” гэж шүүх эрх мэдэл, шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийснийг няцааж дараах мэдэгдлийг гаргаж байна.

Иргэн Ц нь тус шүүхэд иргэн И.Энхсайханд холбогдуулан "гэрлэлт цуцлуулах, орон сууцыг хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох” үндсэн нэхэмжлэлийг, И.Энхсайхан "бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууц худалдан авахад зориулагдсан болон бусад эд хөрөнгийн үнэ 126.500.000 төгрөг” гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хянан шийдвэрлэж 5091 дугаартай шийдвэр гаргасан.

Тухайн үед хариуцагч И.Энхсайхан шүүхийн шийдвэрийг гардан авсан. Тэрбээр шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй буюу шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрснөөр анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч И.Энхсайханд холбогдуулан явуулж байна.

Тэрбээр дээрх шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 13, 2018 оны 10 дугаар сарын 18, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд гаргасныг шүүх хуульд заасны дагуу шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Гэтэл иргэн И.Энхсайхан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх, өөртэй нь холбоотой эсрэг шийдвэрийн талаар нийгэмд сөрөг ойлголт төрүүлэхийн тулд тухайн шийдвэрийг гаргасан, хүсэлтийг нь хянасан шүүгч нарыг "… хулгайч, авлигач, луйварчин” хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан илтэд үндэслэлгүйгээр гүтгэн доромжилсон нь шүүгчийн шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэж байна.

Иргэн И.Энхсайхан тухайн шүүх, шүүгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг дахин тараах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохих байгууллагад хандахыг үүгээр мэдэгдье.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-02-11 17:18

Buhel buten shuuhiin baiguulaga shuugch nariig shuud gutgej ner hunded yamarch undeslelgui udaa daraa haldaj baigaa Enkhsaikhand huuliin hariutslaga huleelgeh tsag n hangangalttai bolson .

Bzd
Bzd
2020-02-12 06:18
Reply to  zochin

Durtai n televz duudaj durtai medeelel duraarai.ogch niigemd handah handlagagiig ulam buruu tiishee bolgoj bna...bi turd ajillaj uzeegui.manai mngold tsahim. Orchin heterhii zambaraagui.hen durtai n henii ch zurgiig taviad luivarchin y####n gne.hen durtai n turiin alban haagchidiig avilgalch.hulgaich .gne .

Зочин
Зочин
2020-02-13 12:18

хүний эрх гээд хэн дуртай нь нэгнийгээ гүтгэдэг болжээ хэдий эрхээ эдэлж бгаач бусад хүмүүсийн эрхийг бас хүндэлмээр юм. дургүй нь хүрвэл шууд лайв хийгээд эсхүл хэвлэлийн бага хур�##� хийгээд өөрийгөө хохирогч гэмгүй цагаахан хүн мэтээр ярих юмдаа түрүүлж лайвдаж хур�##�дсан хүний зөв юмуу хаашайн

Зочин
Зочин
2020-12-01 09:21

Бзд шүүх угаасаа авилг�##�д идэгдсэн үнэн шдээ

Ооноо
Ооноо
2020-12-01 09:21

Бзд шүүх угаасаа авилг�##�д идэгдсэн үнэн шдээ

Холбоотой мэдээ

Back to top button