НИЙГЭМ

“Барс 1” худалдааны төвийн үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээн, шалгалт явуулж байна

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс Импекс ХХК-ийн "Барс 1" худалдааны төвийн үйл ажиллагаанд МХЕГ-ын даргын баталсан 01/13 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийгдэж байна.

Шалгалтаар Барс худалдааны төвийн хоолны газрын барилга байгууламж нь стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, хана таазны будаг шохой ховхорсон, таазнаас дусаал гоождог, механик агааржуулалтын тоног төхөөрөмжгүй, хоолны газруудын технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй, хоолны газрын зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдаагүй, зориулалтын хөргөгч, хөлдөөгч хүрэлцээгүй, гурван дамжлагт угаалга стандартад нийцээгүй, хоол үйлдвэрлэлд батлагдсан жор технологийн карт мөрддөггүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

Илэрсэн зөрчилд Зөрчлийн хэрэг нээн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.

Эх сурвалж: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button