ДЭЛХИЙ

Урд хөлгүй төрсөн нохойг тэжээн, лего тоглоом угсран тэргэнцэртэй болгожээ

Грэси нэрт нохой амьтны дэлгүүрт төрөхдөө урд хоёр хөлгүй, хөгжлийн бэрхшээлтэй байжээ. Ийм учир ямар ч хүн түүнийг худалдан авдаггүй, ойшоож үздэггүй байсан аж.

Харин амьтан хамгааллын үйл ажиллагааг гэр бүлийнхээ хэмжээнд эрхлэн явуулдаг Турнерийн гэр бүл нохойг өргөн авч, Грэси нэр хайрласан байна. Чингээд 12 настай шинэ эзэн нь лего тоглоомоороо тэргэнцэр угсарч өгчээ.

Тэргэнцэр нь буцаан задалж, хурдацтайгаар өсөн томорч буй Грэсийн биед тааруулан угсрах боломжтойгоороо давуу болж гэнэ. Хэдхэн сартай бяцхан гөлөг байхаасаа эхлэн өнөөг хүртэл энэ тэргэнцрийнхээ тусламжтай хөдөлж, явж байгаа Грэси нохой болон түүний эзний түүх олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж байна.


Х.ЭРХЭС

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
Back to top button