НийгмийнНИЙГЭМ

Хүүхдүүдэд хутга тулган дээрэмдсэн долоон удаагийн үйлдэлтэй этгээдүүдийг баривчилжээ

Коронавирусийн халдвартай холбогдуулан сургууль, цэцэрлэгийг амраасан. Эцэг, эх нь ажилдаа явсан үеэр гадуур явж байгаад бусдад дээрэмдүүлэх хэрэг гарсаар буйг албаныхан онцолж байна. Ийм төрлийн гэмт хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ.

Хэргийг тодруулбал, нэгдүгээр сарын 30-нд БГД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д-г үл таних гурван хүн айлган сүрдүүлж, эд зүйлийг дээрэмджээ. Улмаар эл хэргийг 17 настай Б, М, 16 настай Э нар бүлэглэн үйлдсэнийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс илрүүлэн саатуулжээ.

Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь энэ төрлийн долоон гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоод байна.

Г.ЖАРГАЛ

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
Back to top button