НИЙГЭМ

“Subaru Forester” маркийн машин онхолдож жолооч нь амиа алджээ

Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр гарсан зам тээврийн ослуудын талаар дараах мэдээллийг өглөө.

2020.02.11-нд 20:30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсан сумын Буянт гуравдугаар багийн нутаг “Өндөр толгой” гэх газар асфалтан замд Sybaru Forester маркийн автомашин онхолдож,  жолооч 37 настай, эрэгтэй Г нас барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ жолоо барьсан найман хүнийг хуулийн дагуу шүүхээр баривчилсан байна.

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button