НИЙГЭМ

“УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох бичлэгийг шалгах хүсэлт ТЕГ-т хүргүүлнэ”

Өнөөдөр /2020.02.12/ Монголын хүний төлөө нам, Монгол консерватив нам, Зүй ёс нам, Дэлхийн Монголчууд намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд тодорхой хоёр асуудал дээр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох нууц бичлэг цахим орчинд цацагдаад буй. Энэхүү бичлэгийг ямар хүн, ямар зорилгоор анхлан байршуулсан бэ гэдэг асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг ТЕГ-т тавьж байгаа гэв.

Түүнчлэн үүгээр УИХ-ын гишүүний халдашгүй эрхийн байдал зөрчигдлөө хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. 2020 оны сонгууль дөхөж буйтай холбогдуулан улстөрийн зорилго бүхий үнэн, худал нь үл мэдэгдэх бичлэг, мэдээллүүдийг ийнхүү цацах нь иргэдийг талцуулах, амгалан тайван байдлыг алдагдуулах эрсдэлтэй хэмээн үзэж байна гэв.

Хоёрдугаарт, Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор авилга авсан хэргээр нэр бүхий шүүгчид шалгагдаж байгаа. Үүнд тэдний бүрэн эрхийг сэргээх эсэхийг хэлэлцэх шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хэлбэрээр, шууд дамжуулах хэрэгтэй гэсэн байр суурийг дээр дурьдсан намуудын төлөөлөл илэрхийллээ.

Х.ЭРХЭС

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. мэдээж хонгилынхон энэ бичлэгийг тависан.Батзандан тэргүүтэй хүмүүс хонгилыг нураахын төлөө тэмцэж байгаа

  2. Энэ Батялагдал гэдэг Хурцын бөгс арчигчыг их л өрөвддөг шдээ.Энд тэнд хүний бөгс долоож арчаагаа алдаал явж байсаар насыг барахнээ дээ.Үр хүүхэд нь миний аав олон хүний бөгс долоогч бсансан гэж дурсах л байхдаа үхсэн хойно нь.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button