НИЙГЭМ

Үзэсгэлэн худалдаа болон сүм хийдүүдэд үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэл хүргүүлжээ

Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр НЗДТГ-ын А танхимд хуралдлаа. Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын талаар мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа өглөө.

Тэрбээр “Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн нэгдүгээр сарын байдалтай харьцуулахад 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эмнэлгийн ачаалал хэвийн, өнөөдрийн байдлаар 582 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэв. Харин коронавирусийн халдвараар 44 мянган хүн өвчилж, 491 хүн нас барсан, 4,638 хүн эдгэрсэн бөгөөд Монгол Улсад бүртгэгдээгүй талаар мэдээлэв.

Коронавирусийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад 24 цагаар ажиллаж үзлэг шалгалтыг хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээллээ.

Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотод үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд болон 240 гаруй сүм хийдүүдэд үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэл хүргэсэн тухай тэрбээр мэдээлэлдээ дурьдлаа.  

Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан Монгол Улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хангаж, хяналт шалгалтыг эрчимжүүлж, зохион байгуулалтыг алдагдуулахгүй ажиллахыг санууллаа. Тэрбээр “Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийн хүрээнд зарим томоохон зах худалдааны төвүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж онцгой анхаарах, мөн  хэрэгтэй. Иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж, айдас сандрал үүсгэхээс сэргийлж үнэн зөв бодитой мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд түгээх тал дээр анхаарч ажиллах нь чухал” гэдгийг онцоллоо.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг нийслэлчүүдэд хандан уриаллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

2
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
1 Сэтгэгдлүүд
1 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
зочин
зочин

Битүүний хурал хурах яах уу??? Шинийн 1-нд дарга нар мандал өргөдөг яах уу????

Зочин з оо чин
Зочин з оо чин

Бүгдийг хориглох хэрэгтэй.гэр гэртээ ёслоод болоо.нэг ч айл хэсэх асуудал байхгүй.Ййм эрсдэлтэй нөхцөлд энэжилдээ золголтыг өнжих хэрэгтэй.Утас сүлжээгээр мэндээ мэдээд болно оо?????!!!!!!!!!!!…….

Back to top button