Нийгмийн

Н.Өнөрцэцэг: Бид гүтгээгүй, Ж.Энхбаяр гишүүний компани 800 хятад иргэний цөөнгүйг нь хилээр нэвтрүүлсэн

Өнөөдөр /2020.02.13/ Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг, өмгөөлөгч Б.Мэргэн нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд үүгээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хоёр дахь удаагаа цагдаагийн байгууллагад шалгуулах өргөдөл гаргаад буй явдалд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.

Сануулахад, өнгөрөгч оны аравдугаар сарын сүүлээр 800 орчим хятад иргэн Улаанбаатар хотын таван зочид буудалд хуваагдан байршиж, кибер гэмт хэрэг байж болзошгүй үйл ажиллагааг явуулж байхад нь ТЕГ илрүүлэн, зогсоосон байдаг. Харин Zarig.mn сайт, “Хятад иргэдийг Монголын аялал жуулчлалын нэр бүхий 51 компани анхлан хил нэвтрүүлсэн баримт ТЕГ-т бий. Эдгээр компаниудын дотор УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувь эзэмшдэг Ханлиг ТайширХХК багтаж байна гэх мэдээллийг байршуулж байсан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр уг мэдээллийг үгүйсгэж, хуулийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаад байгаа юм.

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭЛЭЭ ГЭЖ БИШ,  МӨРДӨН БАЙЦААЛТЫН НУУЦ ЗАДРУУЛЛАА ХЭМЭЭН ГОМДОЛ ГАРГАСАН

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

-Ж.Энхбаяр гишүүн гомдол гаргахдаа, “Худал мэдээлэл бэлтгэлээ, миний нэр төрд халдлаа” гэсэн байр суурийг илэрхийлээгүй. Харин, “800 хятад иргэнийг оруулж ирсэн компаниудын нэрийг зарлаж, мөрдөн байцаалтын нууц задрууллаа” гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Тэр гомдлын дагуу Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгсөн холбогдох ажилтныг тодруулахыг хүсэхэд би эх сурвалжаа нууцлах үүднээс хэлээгүй.

Одоо тэр энэ асуудлаар хоёр дахь удаагаа ЦЕГ-ын Нийтийн хэв, журмыг сахиулах газар гомдол гаргажээ. Үүндээ мөн л, “Ханлиг Тайшир” ХХК нь миний компани биш гэсэнгүй, дээрхийн адил мөрдөн байцаалтын явц дахь баримтад холбогдуулан тус гомдлоо гаргасан байна.

Тодруулж хэлэхэд, бид УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр таныг гүтгээгүй, хар зүйлийг цагаан болгоогүй. Албан тушаалаа урвуулан ашиглаж сэтгүүлчийг цагдаагийн газрын гадаа уяатай байлгах явуургүй үйлдлээ зогсоо. “Ханлиг Тайшир” ХХК гэдэг компани байхгүй, таныг хувь эзэмшдэггүй гэдэг баримт байвал бид итгэе. Яалт ч үгүй энэ компани 800 хятад иргэний цөөнгүй хэсгийг оруулж ирсэн байдаг юм. Ийм учир бардам хэлж байна гэсэн юм.

СЭТГҮҮЛЧДИЙГ ГҮТГЭНЭ ГЭДЭГ ИРГЭДИЙН АМЫГ ХАМХИЖ БАЙНА ГЭСЭН ҮГ

Харин өмгөөлөгч Б.Мэргэний хувьд,

“Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнууд “Миний нэр хүндэд халдлаа” хэмээн сэтгүүлчдийн эсрэг гомдол гаргадаг боллоо. Ингэхдээ ЦЕГ-т өргөдөл, гомдлоо хүргүүлдэг. Үүнд харьяаллын асуудал сөхөгддөг. Энгийн иргэд өргөдөл, гомдлоо харьяа дүүргийн цагдаагийн газарт өгч шалгуулдаг, энэ хуулийг мөрддөг.

Сэтгүүлчийн эх сурвалжаа нууцалж болох хууль эрхзүйн орчныг олон улсад ханган, бэлдэж байна. Бид ч мөн ингэх хэрэгтэй байтал эрүүгийн хэрэгтэн болж болох хуулийн заалтыг нэмчихлээ. Сэтгүүлчдийн эрхийг зөрчиж, гүтгэнэ гэдэг иргэдийн амыг хамхиж буйтай агаар нэг” гэсэн байр суурийг илэрхийллээ.

ЭНЭ ЗАРИГ.МН-ИЙ, ЭСВЭЛ ГАНЦ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН АСУУДАЛ БИШ

Түүнчлэн сэтгүүлч Н.Өнөрцэцэг, “Манай сайтад өнгөрөгч онд 14, 2020 он гарснаас дөрвөн албан тушаалтан “гомдсон”. Тэдний 14 хэрэг нь хэрэгсэхгүй болсон бол, дөрөв нь мөрдөн байцаалтын шатандаа явж байна” гэдгийг онцлоод, “Энэ бол ганц Зариг.мн-ий юм уу, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал биш. Нийт ард түмний эрх ашигт заналхийлж буй хэрэг” хэмээв.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ф
Ф
2020-02-13 17:55

Угаасаа сэтгүүлч �########� 2 адилхан мөнгөө төлсөнд нь үйлчилдэг хэн хэнд нь үнэн юм байхгүй

Тэмка
Тэмка
2020-02-16 09:38
Reply to  Ф

Кк

ккк
ккк
2020-02-13 19:37
Reply to  Ф

Чи яасн сайн мэддэг юм. Чи �########� нь уу???

Зочин.
Зочин.
2020-02-13 22:42

Янхан, сэтгүүлч, өмгөөлөгч 3 шдээ биеэ үнэлэгч. БААСАНХҮҮ ГЭЖ БАС НЭГ ЯНХАН БАЙНА.

Зочин
Зочин
2020-02-13 22:48

setguulch nar barimttai l ym delgej yrij baigaa, medeej barimtgui hvn gutgesen bol huuliin daguu hariutslaga huleeh ni zov! getel ulaim tsaim notloh barimt barimt bichig baihad ilt deerelhej bolku shde

иргэн
иргэн
2020-02-14 12:05

Хятадууд оруулаад байгаа хүн нь өөрийнхөө бизнесийн төлөө эх орноо үгүй хийх гэж байна.Тэр хүнийг нь яар�##�тай АТГ-т өгч ш�##�гуул.

Зочин.
Зочин.
2020-02-14 12:34

Жадамбаагийн Энхбаяр угаасаа бүтэхгүй шоу гар. Эцэг нь
БАТЛАН ХАМГААЛАХ Яамыг зохицуулж хөрөнгөжсөн нууц биш. Хүү улс төрөөс бүүр ждү хүртэл хуссан гар даа. Шантааж хийж төлбөр нэхдэг Өөрөө ч үнэн хятад оруулж ирсэн Энхбаяр ч үнэн.

Холбоотой мэдээ

Back to top button