НИЙГЭМ

Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг ХИЛЭЭ ХААХААР шийдвэрлэлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргав. БНХАУ, Монголын хоорондын нислэг, төмөр замын тээврийг маргаашнаас зогсоохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг хилээ хаахаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр маргаашнаас хэрэгжиж эхэлнэ.

Түүнчлэн БНХАУ-ын иргэдийг Монгол Улс руу нэвтрүүлэхгүй байхаар болов. Урд хөршийн иргэд өөр улсаар дамжин ирсэн ч Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Маргаашаас эхлэн БНХАУ Монгол Улсын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээврийг бүрэн зогсооно. Өөрөөр хэлбэл маргаашаас эхлэн Монгол Улс хилээ 100 хувь хаасан гэж ойлгож болно. Монгол Улсын иргэд хүндэтгэх шалтгаантай бол тусгай нислэгээр татан авна. Энэ ажлыг Гадаад харилцааны яам хариуцна” гэлээ.

Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ж.Бямбасүрэн “Замын-Үүд, Гашуунсухайт, Буянт-Ухаагийн боомтын агаарын хилийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа.

Хоёрдугаар сарын 1-нээс боомтуудаар БНХАУ-ын иргэд болон тус улсаар дамжиж ирсэн бусад орны иргэдийг нэвтрүүлэхгүй. Өнөөдөр хамгийн сүүлчийн нислэг үйлдэгдэнэ. Маргаашнаас онгоцны нислэгийг зогсооно.

Засгийн газрын шийдвэр гарсан учраас Монгол Улсын иргэд ч БНХАУ руу болон тус улсаар дамжин явах боломжгүй болж байна” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

9
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
7 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Ман
Ман

Тодруулга авяаа…ачаа бараанд хамаарал байна уу?

Иргэн
Иргэн

Ингээд л хаах байсан юм бол эртхэн хаахгүй дээ баахан оруулж заваарчихаад эргүү хүүрнүүд оройтсон ч гэсэн яахав дээ баярлахаас даа одоо орон нутгийн замаа 20.с 3-2.н хүртэл хаавал таарна тэгэхгүй бол хэнэггүй хүмүүс хөдөөгүүр хэснэ шүү

Иргэн
Иргэн

Одоо нөгөө дарга нарын Оюутолгойн тээвэр зогсох болов уу яах бол харж л байхаас

Зочин
Зочин

БИДДУ ХҮҮХЭД ХУУРЧ БАЙГАА ЮМ ШИГ? АЛЬ ХЭД ХОНОГИЙН ѲМНѲ ХААЛАА НТР ГЭЭГҮЙ БИЛҮҮ? ХУЖААГИЙН ЭЛЧИНГЭЭС БАЙЖ БАЙ ХЭДЭН ХУЖАА ОРУУЛААДХАЯ ГЭСЭН БОЛОЛТОЙ ЮМДАГ УУ ДАА? ТѲР ГЭЖ ЮМ АЛГА!

Зочин
Зочин

haagaad 7 honog bolj bna shdee Oyu tolgoin teever

Иргэн
Иргэн

Овоо доо

Иргэн
Иргэн

Эрээнээс жимс ногоо яваад байгаан биш үү дан чинглэгтэй ВОЛЬВО их явж байна даа Замын үүдээс

Зочин
Зочин

Хаагаагүй өчнөөн олон хонож байж гэнэт өнөөдөр хаагаад байхдаа яахавдээ. Хятадад байгаа монгол хүмүүсийг яаа гээд байгаа юм зүгээр үх гэж байгаа юм уу тэ

Зочин
Зочин

damjaad uur ulsaas niseed orood irne bzdee.

Back to top button