НИЙСЛЭЛХУУЛЬ

Шүүхээс гурван жилийн ял авсан Б.Дашзэвэгийг суллажээ

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг өнгөрсөн онд бага насны охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс есөн жилийн ял сонссон. Хохирогч талын өмгөөлөгчийн хүсэлтээр, шүүгдэгчийн 74 настай байдал зэргийг харгалзан үзэж ялыг гурван жил хорих болгосон. Тэрбээр шүүхээс оноосон ялаа ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 421 дүгээр ангид эдэлж байсан билээ.

Гэвч албаны эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-нд /2020.11.24/-нд ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 421 дүгээр ангид явагдсан шүүх хурлын тогтоолоор “Хугацааны өмнө тэнсэн суллах тухай /Хянан магадлан/ шүүгчийн захирамжаар суллах шийдвэрийг гаргасан” хэмээх мэдээллийг өгөв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
Back to top button