НийгмийнНИЙГЭМ

Олон улсын чанар, стандартын тэмцээнд үндэсний брэндүүд тэргүүллээ

Монголын ууган үйлдвэрийн нэг АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүд олон улсын чанар, стандарт, амталгааны “Eurasia Spirits Drinks” тэмцээнээс тэргүүн байрын шагнал хүртэж, үндэсний чанартай брэнд гэдгээ дахин нотоллоо.

Тус хүрээлэн нь олон улсын архи, архин төрлийн бүтээгдэхүүн болон спиртийн чанарыг шалгаруулах амталгааны тэмцээн зохион байгуулдгаараа салбартаа алдартай юм. Үүний хүрээнд олон улсын үйлдвэрлэгчид “Eurasia Spirits Drinks” бүтээгдэхүүний дээжээ явуулж мэргэжилтнүүдийн амталгаа, өндөр технологитой лабораториор чанар, стандартаа тогтоолгож, өрсөлддөг.

Москва хотод өнгөрсөн сарын сүүлчээр чанар, стандартын шинжилгээний “Eurasia Spirits Drinks”-ийн ээлжит тэмцээн зохион байгуулагдаж, ОХУ, Финланд, Латви, Бельги, БНХАУ, Монгол гэх мэт 10 гаруй улсын үйлдвэрлэгчдийн 120 брэнд бүтээгдэхүүн өрсөлджээ.

Тус тэмцээнээс АПУ ХК-ийн “Ерөөл” брэнд “Олон улсын шилдэг архи” төрөлд амт чанар, стандартаараа тэргүүлж алтан медаль, “Олон улсын шилдэг брэнд” төрөлд “Arkhi Export” брэнд мөнгөн медаль хүртсэн бахархам амжилт үзүүллээ.

Мөн АПУ ХК-ийн “Натур агро” спиртийн үйлдвэрийн Альфа зэрэглэлийн спирт нь төрөлдөө алтан медаль, Люкс зэрэглэлийн спирт нь мөнгөн медаль хүртсэн байна.

“Натур агро” спиртийн үйлдвэрийн Альфа зэрэглэлийн спиртээр “Chinggis Khan”, “Soyombo”,  “Eden”, “Arkhi Export”, “Chinggis Grandkhaan”, “Болор” брэндийг үйлдвэрлэдэг бол Люкс зэрэглэлийн спиртээр “Ерөөл”, “Алтан түрүү”, “Улаанбаатар” гэх мэт брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

“Eurasia Spirits Drinks” тэмцээнийг олон улсын мэргэшсэн амталгаачид, хөндлөнгийн шинжээчид, ажиглагчдын багаас бүрдсэн шүүгчдийн баг ажилладаг. Тэд бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээнээс гадна амт чанар, инновацид суурилсан эсэх, шинэ технологи, шинэ орц найрлагатай эсэхийг харгалзаж дүгнэдэг байна.

Өөрөөр хэлбэл, АПУ ХК брэндүүдээ эх орны хөрсөнд ургасан, цэвэр байгалийн гаралтай шилмэл сортын улаан буудайн спиртээр үйлдвэрлэдэг учраас олон улсын “Eurasia Spirits Drinks”-ийн тэмцээнд чанар, стандартаараа тэргүүлж чадлаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button