НИЙГЭМ
БИЧЛЭГ: Уханиас ирсэн оюутнууд ХӨСҮТ-д сая төгрөг гардуулж, талархсанаа илэрхийлэв

Covid-19 хэмээн нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болох БНХАУ-ын Ухань хотоос 31 монгол оюутныг МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн, энэ сарын 1-ний өдөр эх оронд нь аваачсан. Тэднийг ХӨСҮТ-д шинжлэн, хэрэв халдвар илрэхгүй бол 14 хоногийн турш тусгаарлана хэмээн урьдчилан мэдэгдэж байсны дагуу арга хэмжээг авч ажилласан билээ. Тэгвэл өнөөдөр /2020.02.15/ тэдгээр оюутнуудыг тусгаарлалтаас гаргасан юм.
Энэ үеэр оюутнууд ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад талархал илэрхийлж, талархлын бичиг гардууллаа. Мөн агаар шүүгч суурилуулах нэг сая төгрөгийн эрхийн бичгийг гарын бэлгийн хамт өгсөн байна.
С.ЧИЧҮҮЛЭН
болоош дээ ! ???????????? сэтгэлийн юм гэдэг ихддэгүй бас багаддагүй !
яДУУХАН ЭДИЙН ЗАСАГТАЙ Ч БИД ЭХ ОРОНТОЙ
З####ьдахгүй ээ. Онгоцны зардлаа нөхөн төлнө үү