ДЭЛХИЙ

“Covid-19”-ийн улмаас Европ тивд анхны хүн нас барлаа

Нэгдүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын Ухань хотоос Франц улсад ирсэн хятад эмэгтэй Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусээс өвчилсний улмаас нас барлаа. Тэрбээр удаан хугацаанд сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байсан ч ийнхүү өчигдөр /2020.02.15/ амьсгал хураажээ. Үүгээр тус вирусийн улмаас нас барсан Европ тив дэх анхны хүн бүртгэгдэж байна.

Энэ талаар Франц улсын Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийхдээ, “Бүхий л эмчилгээг цаг алдалгүй хийж байсан ч аварч чадсангүй. Түүний охин мөн вирусээр халдварласан нь тогтоогдсон тул тусгаарлах арга хэмжээ авч, эмчилгээ хийж байгаа. Биеийн байдал нь тогтвортой байна” гэжээ.

Тус улсад одоогийн байдлаар шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн 11 хүн байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button