НИЙГЭМ

Зам тээврийн ослоор амиа алдсан тохиолдол хоёр дахин өсжээ

Өнгөрсөн долоо хоногийн хувьд зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэн бол дөрвөн хүн амь насаа алдсан байна. Энэ нь үүний өмнөх долоо хоногтой харьцуулбал уг төрлийн ослоор амиа алдсан хэргийн тоо хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Дэлгэрүүлбэл, Тээврийн цагдаагийн албан Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 10-наас 13-ны өдрийн хооронд нийт 963 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс 724 нь зам тээврийн ослын шинжтэй бөгөөд ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт гурван хүн нас барсан байна.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button