НИЙГЭМ

Гэрийн даалгавраа хийсэнгүй хэмээн 10 настай хүүгээ хөнөөсөн байж болзошгүй хэргийг шалгаж байна

Гэрийн даалгавраа хийсэнгүй гэх шалтгаанаар аав нь 10 настай хүүгийнхээ аминд хүрсэн гэдэг мэдээлэл цахим орчинд цацагдсан. Уг хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад,

"Дуудлага мэдээлэл өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өглөө 09.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн. Талийгч хүүгийн аав мэдүүлэг өгөхдөө, "Гэрийн даалгавраа хийгээгүй байсан болохоор толгой руу нь нэг удаа цохисон” хэмээн ярьсан” гэв.

Хэргийг одоогийн байдлаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button