НИЙГЭМ

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ДАШТ-ий бэлтгэлээ Катарт хийнэ

Монголын хөлбөмбөгийн холбоо Катарын хөлбөмбөгийн холбоотой 2018 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ. Тэгвэл тус хамтын ажиллагааны дагуу ДАШТ-ий урьдчилсан шатны Тажикстан болон Японы шигшээ багуудын эсрэг хийх чухал тоглолтын өмнө үндэсний шигшээ баг Катар улсад 14 хоногийн хугацаатай байрлан бэлтгэл хийхээр боллоо.

Африкийн супер цомын тэмцээнд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн хувиар уригдан оролцож буй. Тэрээр энэ үеэр Катарын хөлбөмбөгийн холбоотой 2018 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг дүгнэн ярилцаж цаашид хийх ажлуудаа ярилцан тохиролцсон юм.

Ерөнхийлөгчийн нэмэлтээр тавьсан хүсэлтийн дагуу шигшээ багийг Катарт байрлан бэлтгэл хийх үеэр МХБХ-ны маркетингийн баг КХБХ-нд дадлага хийж, Монголын спортын сэтгүүлчдийн төлөөлөл ДАШТ-ний бэлтгэл ажилтай танилцах, сурвалжлах боломж бүрдлээ. Түүнчлэн Катар улсын “Жосур” хөлбөмбөгийн академиас Монголын хөлбөмбөгийн “Элит” академитай хамтран туршлага судлах, сургалт зохион байгуулах зэргээр хоёр улсын хөлбөмбөгийн холбоод 2020 онд олон ажлыг хамтран хийхээр тохиролцоонд хүрсэн байна.

Хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд үндэсний шигшээ баг болон “Эрчим” багийн хамгаалагч Г.Төгөлдөрийн өвдөгний гэмтлийг Катарын Хөлбөмбөгийн Холбоо бүх зардлыг гарган дэлхийн шилдэг спортын эмнэлгүүдийн нэг “Аспитар”-т эмчлүүлсэн. Хагалгаа амжилттай болсноор өнөөдөр тэрбээр ногоон талбайдаа дахин тоглож байгаа билээ.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button