ДЭЛХИЙ

Ким Жон Ун 22 хоногийн дараа олны өмнө гарчээ

БНАСАУ-ын удирдагч агсны мэндэлсний 78 жилийн ой өчигдөр /2020.02.16/ тохиожээ. Энэ үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын удирдагч агсан Ким Чен Ирийн дурсгалыг хүндэтгэхээр Пёньян хот дахь бунханд очсон талаар “KCNA” агентлаг мэдээлэв.

Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд цагаан сарын баярыг тохиолдуулан тоглолт үзсэнээс хойш 22 хоногийн дараа анх удаа олны өмнө харагдаж буй нь энэ юм.

“KCNA” агентлагийн мэдээнд “Ким Жон Унтай хамт БНАСАУ-ын хоёр, гурав дахь өндөр албан тушаалтан Чой Рён Хэ, Пак Пон Жу тэргүүтэй төлөөлөгчид бунханд очсон” гэж тэмдэглэжээ. Тус бүрэлдэхүүн өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад цөөрсөн нь “COVID-19” халдварын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж буйтай холбоотой хэмээн ажиглагчид үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: yna.co.kr

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button