ДЭЛХИЙ

17 ихэр хүүхэд төрүүлсэн гэдэг мэдээлэл ХУДАЛ болох нь батлагджээ

2014 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр World News Daily Report сайтад 17 ихэр хүүхдээ нэгэн зэрэг төрүүлсэн ээжийн тухай нийтлэл гарч байжээ. Үүний дараа сошиал хэрэглэгчид холбогдох гэрэл зургийг байршуулан түгээх болж, ингэхдээ эх сурвалжийн мэдээллийг алдагдуулсан байна. Улмаар өнөөдрийг хүртэл цахим орчинд түгсээр буй 17 хүүхэд төрүүлсэн ээжийн зурагны үнэн, бодит эсэхэд эргэлзэх хүн олон болжээ.

Тухайн үед гарч байсан нийтлэлийг хөөж үзвэл, 2014 онд Катерин Бридж гэдэг эмэгтэй АНУ-ын Индианаполис Мемориал эмнэлэгт амаржиж, 17 хүүхэд төрүүлж байсан. Нөхөртэйгөө багагүй хугацаанд хамт амьдарсан боловч тэрбээр бие давхар болохгүй байсан уул Рөүд Айландын эмнэлэгт үр тогтоох эмчилгээ хийлгэсэн. Үүний дараа хэвлийд нь 17 хүүхэд бойжиж эхэлсэн зэрэг мэдээллийг дурьджээ.

Энэхүү нийтлэлд ердөө цэнхэр хувцсаар ижилссэн 17 хүүхдийн зураг л гарч байсан байна. Сүүлд сошиал хэрэглэгчид энэ талаар хуваалцахдаа том гэдэстэй эмэгтэйн зургийг нэмж байршуулсан нь олон нийт төөрөлдөх нэг шалтгаан болжээ.

Хожим India Today сайтын Fact Check багийнхан тус мэдээлэл дээр анализ хийж үзсэн байна. Ингээд АНУ-ын эмнэлгүүд дэх төрөлтийн мэдээллийн архивыг шүүж үзэхэд 17 ихэр хүүхэд төрүүлсэн Катерин Бридж гэх эмэгтэйн баримт олдоогүй гэнэ. Улмаар тус сайтын зүгээс тус мэдээлэлд ХУДАЛ гэсэн тамга дарж, олон нийтийн сүлжээгээр түгээж буй юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button