НИЙГЭМ

Гүнтийн даваанд хяналтын цэг байгуулан ажиллаж эхэллээ

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн “Байнгын ажиллагаатай хяналтын цэг”-ийг 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гүнтийн даваанд байгуулжээ.

Тус хяналтын цэгийг мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид байрлах камержуулалт, мэдээ мэдээллээр хангах удирдлагын функц бүхий тусгай зориулалтын өрөө, тасалгаагаар тохижуулжээ. Ирэх хавраас тээврийн хэрэгсэл ариутгах терминал, тусгаарлах журмын хашаа, ногоон байгууламжаар тохижуулах юм байна.

 Мөн аваар осол, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх үүднээс Гүнтийн даваа хүртэл зуслангийн замд гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг бүрэн хийсэн аж.

“Ийнхүү нийслэлд орж, гарч буй тээврийн хэрэгсэл, зорчигчдод хяналт шалгалт хийх, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, албадын үүрэг гүйцэтгэх нөхцөл боломж бүрдэж, хамтын ажиллагаа сайжрах юм” гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Үхсэн баас…зуслангиинхаа нойлуудын асуудлыг шиидэж чадахгүй өчнөөн жил худлаа ярьлаа. Бас тэгээд х####дваргүйжилт гэчихжээ. Тэр модон жорлонгоол ариутгаж, өөрчилмөөр бна. Айл болгон хашаандаа жорлонтой гд бдохоор юүн цэвэр агаар, юүн х####дваргүйжилт. Төриин ажлыг гурилдагч нохойн оронцогууд..

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button