НИЙГЭМ

Согтуугаар жолоо барьж яваад гурван хүн гэмтээжээ

Зуун айл орчимд өчигдөр ноцтой зам тээврийн осол гарчээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн 11-р хороо 100 айл буюу 9-р дэлгүүрийн урд замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан иргэн Д Corolla Rumion маркийн автомашинтай мөргөлджээ.

Ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтсэн байна. Жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог драгер багажаар шалгахад 1.87% согтолттой гарсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тиймээс жолооч та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button