ДЭЛХИЙНИЙГЭМ

“Diamond Princess” аяллын хөлөг онгоц зорчигчдоо буулгаж эхэлжээ

Японы Ёкохама хотын боомтод энэ сарын 5-наас хойш хөл хорионд орсон “Diamond Princess” аяллын хөлөг онгоц эхний ээлжийн зорчигчдыг буулгаж эхэлжээ.

Японы эрүүл мэндийн яамны мэдээлснээр, эхний ээлжид “COVID-19” халдвар илрээгүй өндөр настай 500 хүнийг буулгасан байна.

Өдгөө хөлөг онгоц дээр байгаа 3000 орчим хүнийг гурван хоногийн дотор буулгахаар төлөвлөж байгаа аж. Эхэндээ тус хөлөг дээр 50 орны зорчигч, багийн гишүүд нийлсэн 3700 хүн байсан бөгөөд халдвар авсан өвчтөнүүдийн ойролцоох эмнэлгүүдэд хүргэсэн билээ. Халдвар авсан хүмүүстэй хавьтсан зорчигчид шинжилгээний хариу гартал хөлөг дээр үлдэх юм байна.

Өчигдөр /2020.02.18/ тус хөлөг дээр нэмж 88 зорчигчдоос “COVID-19” халдварын тохиолдол илэрч, нийт халдвар авсан хүний тоо 542 болжээ.

ЭХ СУРВАЛЖ: theguardian.com

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button