НИЙГЭМ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас ЦАХИМААР ЗОЛГОХ уриалга гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий даяар эрчимтэй тархаж буй “COVID-19” халдварын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан зарлиг гаргасан билээ.

Үүнтэй холбогдуулан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дэлхий дахинаа цар тахал болоод буй “COVID-19” халдвараас нийт ард иргэдийг урьдчилан сэргийлэх санаачилгыг гаргажээ. Тэд Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай хамтран нийт ард түмэндээ хандан ЦАХИМААР ЗОЛГОХ уриалга гаргалаа.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button