НИЙГЭМ

Харамсалтайгаар эндсэн гурван охины аав, ээж хандивын мөнгөөрөө эмнэлгүүдэд тоног, төхөөрөмж бэлэглэжээ

Хоёрдугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт гэртээ харгалзах хүнгүй үлдсэн 1-5 насны гурван хүүхэд амь насаа алдсан хэрэг гарсан. Хүүхдүүдийн ээж сумынхаа 5-р цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг ба тухайн үед байгууллагын ойн баярын тоглолтод бэлдэхээр явсан байсан тухай хэвлэлүүд мэдээлсэн. Энэ хооронд байрны пар задарч, хүүхдүүд халуун усанд түлэгдэж нас барсан гэсэн цагдаагийн урьдчилсан дүгнэлт гарсан.

Хэрэг явдал болсноос хойш Монголын сайхан сэтгэлт олон хүмүүс талийгч охидын аав, ээжид зориулан хандив, тусламж цуглуулсан. Тэгвэл Г.Чинбат, н.Алтанзул нар нь эдгээр мөнгийг эмнэлгүүдэд хэрэгцээтэй тоног төхөөрөмж хандивлахад зарцуулжээ.

Тодруулбал, Нийслэлийн ГССҮТ-ийн Түлэнхийн төв болон Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгуудын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хүчилтөрөгчийн аппарат, цэр соруулах аппарат, утлагын аппарат зэргийг тус тус гурван ширхгээр хандивласан байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-19 11:28

эвий эвий өөр я�##�тай ч билээ дээ

Холбоотой мэдээ

Back to top button