
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх төрлийн сургалтын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл түр зогсоох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаараа гаргасан билээ.
Үүнтэй холбоотойгоор ESP төв гуравдугаар сарын 5, 7, 14, болон 21-ний өдрийн IELTS-ийн шалгалтуудыг цуцалж байгаагаа мэдэгдлээ.
Иймд шалгалтад бүртгүүлсэн хүмүүс шалгалтын өдрөө нэмэлт төлбөргүйгээр шилжүүлэх эсвэл төлбөрийг 100 хувь буцаан олгох хүсэлтийг гаргаж болох юм байна.
ЭХ СУРВАЛЖ: esp.mn