НИЙГЭМ

Хилийн боомтуудын хязгаарлалт гуравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хорио цээрийн хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан билээ.

“COVID-19” өвчний тархвар зүйн онцлог, тандалт хяналтын шаардлагын дагуу хүн амын хөдөлгөөн нэмэгдэж, бөөгнөрөл ихэссэнээс хойш хоёр нууц үеийн хугацаанд буюу дөрвөн долоо хоног өвчлөлийн нөхцөл байдлыг хянах шаардлага үүсэж байгаа юм. Иймд хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлнэ гэсэн шийдвэр гаргажээ.

Энэ хугацаанд Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, автозамын боомтоор Хятад руу зорчих Монгол иргэд, Хятадаас Монголд ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг улсын хилээр нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон дэглэм хэвээр үргэлжилнэ.

ЭХ СУРВАЛЖ: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button