ДЭЛХИЙ

БИЧЛЭГ: Тархины мэс засал хийлгэх үедээ хийл тоглож буй эмэгтэй

53 настай хийлч Дагмар Тернер тархины хавдрын мэс засал хийлгэж байх үедээ хийл тогложээ. Эмч нар хагалгааны үеэр түүний хийл тоглох авьяас алдагдахаас сэргийлэн хагалгааны турш хийлээ тоглохыг түүнээс хүссэн аж.

Энэ нь мэс засалчдад тархинд нь гэмтэл учруулахаас зайлсхийхэд тусалсан гэж Британийн эмнэлгээс мэдэгджээ.

Дагмарын хавдар тархины баруун урд хэсэгт буюу зүүн гарын хөдөлгөөн удирддаг хэсэгт тун ойрхон байсан аж. Хэрвээ зүүн гарын хөдөлгөөнийг удирдаж чадахаа боливол хийл тоглоно гэдэг хэзээ ч бүтэшгүй зүйл болох байжээ.

ЭХ СУРВАЛЖ: straitstimes.com

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button