Нийгмийн

Чоно, зэрлэг гахайн толгой тээвэрлэж яваад баригджээ

Нийслэлийн Хонхорын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр өнөө өглөө буюу 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өглөө 05 цаг 20 минутын орчим иргэн И.Б нь "5555 УБЧ" улсын дугаартай "Ланд-200" маркийн авто машинаар зэрлэг гахайн толгой нэг ширхэг, чонын толгой нэг, чонын гуя нэг ширхэг, чонын нэг кг орчим цул мах тээвэрлэн явсныг илрүүлжээ.

Улмаар энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн шалгаж байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button