
Өчигдөр /2020.02.19/ Өмнөд Солонгосын Дэгү хотын нэгэн сүмийн цуглаанд оролцдог 61 настай эмэгтэй 10 хүнд “COVID-19” халдвар тараасан нь батлагдсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр /2020.02.20/ уг сүмийн мөргөлчдөөс халдвар авсан хүний тоо 23 болж нэмэгджээ.
Ийнхүү БНСУ-д шинээр халдвар авсан хүний тоо 31-ээр нэмэгдэж, нийт 82 тохиолдол бүртгэгдээд байна.
Сонирхуулахад, Халдварын голомт болоод байгаа Есүсийн Шинчёнжи сүм нь Өмнөд Солонгос даяар 200,000 гаруй гишүүнтэй аж. Тус сүм нь загалмайн шашны үндсэн урсгалын сүсэгтнүүдийг өөрийн урсгалд урвуулах ажлыг идэвхтэй явуулдаг тул БНСУ-ын бусад сүмүүд үүдэндээ Шинчёнжи сүмийн гишүүдийг нэвтрүүлэхийг хориглосон утгатай тэмдэглэгээ байрлуулсан байдаг гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: reuters.com
Есүсийн ч гэх шиг. Танай сэтгүүлчдэд зөв бичгийн дүрмийн мэдлэг, найруулга зүйн мэдлэг байна уу? Христийн сүм гээч.