Нийгмийн

Дональд Трамп “Parasite” кино шилдгээр тодорсонд дургүй байгаагаа илэрхийлэв

Энэ жилийн Оскарын наадмын “Шилдэг кино”-гоор Өмнөд Солонгосын “Parasite” кино шалгарсан билээ. Тус кино нь нийт дөрвөн шагналыг өөрийн болгож, түүхэнд шинэ хуудас үлдээсэн.

Тэгвэл энэ жилийн шагналын эзнийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шүүмжилжээ.

Тэрээр өчигдөр Колорадо мужид сонгогчидтойгоо уулзах үедээ “Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслол ямар муу үр дүнтэй болов оо? Ялагч нь Өмнөд Солонгосын кино! Ямар чөтгөр нь болоод байна аа? Бид гадаад худалдаан дээрээ Өмнөд Солонгостой маш олон асуудалтай. Гэтэл оны шилдэг киноны шагналаа тэдэнд өгчихлөө. Энэ тийм сайн зүйл үү? Би хэлж мэдэхгүй байна” гэж ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: koreaboo.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-21 11:33

Муу чөтгөрийн бодлогы нь нууж чаддаггүй эздээ хорлосон тэнэг хог вэ?

Холбоотой мэдээ

Back to top button