Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг, дөрвөн настай хоёр хүүхэд гэртээ шатаж, амиа алджээ

Өчигдөр /2020.02.20/-д бага насны хоёр хүүхэд гэртээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Дуурсах багийн 15 дугаар гудамжинд ирсэн С-ийн дөрвөн ханатай гэр шатаж байна хэмээх дуудлага өдрийн 15:11 цагт Аймгийн онцгой байдлын албанд иржээ.

Ингээд дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж галыг унтраасан байна. Уг гал түймэрт С /1 нас, эмэгтэй/, У /4 настай, эмэгтэй/ нар өртөж, нас барсан тул цогцсыг нь гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-21 12:47

Mongol gert amidardag humuus hamgiin ih ersdeltei bh yumaa

Хайран үрс
Хайран үрс
2020-02-21 23:36

Бага насны хүүхдээ харг�##�зах хүнгүй орхихоо л больчих лдо арай дэндүү

Холбоотой мэдээ

Back to top button