Нийгмийн

Ж.Баясгалан: Нийгэм маань тусгай хэрэгцээт иргэдээ тэвэрч авах хэрэгтэй байна

Жүжигчин Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар АН-тай хамтран ажиллахаар болж, элсэв. Улмаар өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнээс гишүүний батлахаа гардаж асан юм.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "Монголд байгаа 114 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж Ж.Баясгалан маань энд хүрэлцэн ирээд байна. АН-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах мөрийн хөтөлбөр боловсруулж байгаатай холбоотой энд төлөөлөл болж ирсэн юм. АН-ын үйл ажиллагаанд оролцохоор болж, элссэн Баясгаланд баярлалаа” гэв.

Ж.Баясгалан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу үеэ төлөөлөөд би энд ирсэн. Хамгийн гол бид АН-тай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хамтарч ажиллахаар болохдоо “Нэр томъёоноос нь эхэлье” гэж хэлсэн. Би өнөөдөр тэргэн дээр сууж байгаа. Тэглээ гээд намайг хөгжихөд энэ тэрэг саад болоогүй, би хөгжилд саад болоогүй.

Хөгжлийн бэрхшээл бус тусгай хэрэгцээт иргэд гэдэг талаас нь хүмүүс хараасай, нийгэмд оролцоосой. Өнөөдөр төр засгийг 100 хувь муулах албагүй. Тусгай сургууль байгуулсан. Хүртээмжтэй байгаа юу гэвэл асуудалтай.

Тусад нь сургавал тухайн иргэд нийгмээс улам тусгаарлагдана. Нийгэм маань тусгай хэрэгцээт иргэдээ тэвэрч аван, хамт байх хэрэгтэй байна. Ерөнхий боловсролын сургуулиасаа тусгай хэрэгцээт иргэдтэй хамт байсан хүмүүс зовлон, жаргалыг нь илүү сайн ойлгоно” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button