НИЙГЭМ

Баян-Өлгий аймгаас гарах, орох хөдөлгөөнийг түр зогсоохоор шийдвэрлэв

Өнөөдөр /2020.02.21/ Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын 6 дугаар хуралдаан 93.5%-ийн ирцтэй хуралдав. Хурлыг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымхан удирдан аймаг, сумын төвөөс ГАРАХ, ОРОХ хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. 

Тодруулбал" Улсын Онцгой комиссын 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тавдугаар хурлын шийдвэр, Зам, тээврийн сайдын 2020 оны А/48 тоот тушаалыг тус тус үндэслэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагаан сарын баярын өдрүүдээр аймаг, сумын төвөөс гарах, орох хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл түр зогсоох тухай аймгийн Засаг даргын А/113 дугаар захирамж гарлаа.

 Харин хүндэтгэн үзэх шалтгаантай, /ар гэрийн гачигдал, эмнэлгийн яаралтай үйлчилгээ, албан томилолт гэх мэт/ улс, хот хооронд болон орон нутагт зорчих төрийн албан хаагч, иргэдийн нотлох баримтыг үндэслэн, хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр нэвтрүүлэх боломжоор хангаж ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад даалгалаа. Иймд ард иргэдийг дээрх хугацаанд хөдөлгөөн хийхгүй байхыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button