НИЙГЭМ

Төмөр хулгана жилийн ЗҮГ МӨР ГАРГАХ ёс

ЗУРХАЙН ЁСОН ДАХЬ НАЙМАН ХӨЛЛИЙН ҮР

Найман суудал буюу хөлөл нь ГАЛ, ШОРОО, ТӨМӨР, ОГТОРГУЙ, УС, УУЛ, МОД, ХИЙэдгээр найм байх бөгөөд тус тус дөрвөн зүг, найман зовхист харгалзана.

Тухайн хүн тэр жилдээ ямар суудалд  суухыг олохдоо эрэгтэй хүнийг “ГАЛ” суудлаас эхлэн найман суудлыг  билгийн насны тоогоор нар зөв тойруулан тоолж аль суудал дээр сууж буйг олно. Харин эмэгтэй хүнийг “УС” суудлаас  эхлэн билгийн насны тоогоор нар буруу тойруулан тоолж ямар суудалд суухыг мэдэх боломжтой. Тухайн жилийн суудлыг тодорхойлоод гарч буй шинэ жилдээ цог хийморьтой байхыг билэгдэн Цагаан сарын шинийн нэгний өглөө сууж буй суудлынхаа “Цог хийморийн” зүг рүү мөрөө гаргаж Чухаг Дээд гурван эрдэнэдээ ажил үйлс, ахуй амьдрал,  амь нас эрүүл мэндээ даатган залбирч, аврал одуулаад суудал тус бүрийн тохирох тарнийг урин уншиж нар зөв тойрон буян хишиг арвидан дэлгэрэхийн ерөөл өргөн буяны зүгээсээ ирдэг байна.

Мөр гаргах үед  тухайн жилд  огторгуйн “хар нохойн ам” аль зүгт байгааг харгалзан цог хийморийн зүг нь хар нохойн амтай давхацвал тухайн суудалд  суусан хүмүүс  эмийн болон буян хишгийн зүг рүү мөрөө гаргадаг ёстой.


Дөрвөн муу зүгт цээртэй үйлийг хийх шаардлага тохиовол “Ум агаани нигааны ажийлаа мандалий маей суухаа” тарнийг уншин ном уншуулж засал хийлгэн цээрийг арилгах учиртай.

ГАХАЙ ЖИЛИЙН ХӨЛӨЛ, СУУДАЛ

(төрсөн оноор)

Тайлбар: Төмөр, Мод суудлын хувьд эр, эм хүмүүний он адил болно.

ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭНД МӨРӨӨ ГАРГАХ ЁС (ХИЙ НАСААР)

Гал хөлөлд суусан: 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105 настай эр, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109 настай эмэгтэй хүн зүүн урд зүгт гарч, урдаас ирнэ. Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (шүдэнз зурах), тарнийг усанд урьж зүүн хойш, баруун зүгт цацна. Тарни: Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа.

Шороо хөлөлд суусан: 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106 настай эр, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108 настай эмэгтэй хүн баруун зүгт гарч, нар зөв тойрч баруун урдаас ирнэ. Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн, зүүн урд зүг рүү цацна. Тарни: Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа.

Төмөр хөлөлд суусан: 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107 настай эрэгтэй, эмэгтэйчүүд баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ. Засал:Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд урьж, хойт, урд зүг рүү цацна. Тарни: Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Огторгуй хөлөлд суусан: 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108 настай эр, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106 настай эмэгтэй зүүн хойш гарч, нар зөв тойрч, баруун хойноосоо ирнэ. Засал:Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацна. Тарни: Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа.

Ус хөлөлд суусан: 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109 настай эр, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105 настай эмэгтэй зүүн гарч, зөв тойрч хойноос ирнэ. Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж цас, гол дээгүүр гараад, тарнийг шороонд урьж, баруун, зүүн хойт зүг рүү цацна. Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Уул хөлөлд суусан: 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110 настай эр, 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104 настай эмэгтэйбаруун хойш гарч, зүүн хойноос ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд урьж, урд, хойт зүг рүү цацна. Тарни: Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Мод хөлөлд суусан: 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113 настай эрэгтэй, эмэгтэйчүүдзүүн урагш гарч, нар зөв тойрч, зүүн зүгээс ирнэ (Энэ жил огторгуйн хар нохойны ам цог хийморийн зүгт харж буй тул эмийн зүгт гарах)  Засал: Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт урьж, баруун урд зүгт, баруун хойт зүг рүү цацна. Тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Хий хөлөлд суусан: 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эр, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102 настай эмэгтэйурд зүгт гарч, нар зөв тойрч зүүн урдаас ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд урьж, баруун хойт, баруун урд зүг рүү цацна. Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа.

“ГАЛ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэндТолгой, цээж, нүд, чих, хамрын өвчнөөс сэргийл
Цээрлэх зүйлУлаан өнгийн эд, морь мал, арьс, үс ноос авахыг цээрлэ.Бэр авах, хүүрийн газар, тоосго шатаах газар бүү оч. Сохор буюу бэлбэсэн эмийн идээнээс цээрлэ.
Болгоомжлох үеӨвс шарлах үе буюу намрын адаг сард
Суудлын засалСундуй, Цэнд, Галын сан, Гомбо , Лхам бурхан тахиул

“ШОРОО” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэндШар өвчнөөс болгоомжил
Цээрлэх зүйлШар өнгийн эд, шавар эдлэл авах,эмгэн хүний малгай авах, газар ухах, чулуу булгалах, дарханы үйл, газар усны хорлол, оршуулгын үйлийг цээрлэ.
Болгоомжлох үеЖалганы ам харлах үе буюу хаврын  3 сард цас мөс хайлах цагт
Суудлын засалБанзрагч, Гомбо, Чойжоо тариул, Лүмбэнгарав, Гурван гүрэм, Саей- нинбын доо, Алтангэрэл, Арван гурван сан уншуул. Газар усаа тахь

“ТӨМӨР” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэндУушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл
Цээрлэх зүйлЧоно нохойд хазуулсан малын мах идэх, гөрөөсний мах, ариун бус идээнээс цээрлэ. Хутга мэс, төмөр эдлэл бүү ав.
Болгоомжлох үеУушги, зүрх, гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол ус зайрмагтан хөлдөх үе
Суудлын засалМэсний хариулга, Дамдин, Гомбо тахиул, Дашзэвэг найман гэгээн, Сундуй, Цагаан шүхэрт , Ариун сан,

“ОГТОРГУЙ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэндТолгой гар, хөл өвдөх, нойр муудах, сэтгэл хямрахаас болгоомжил
Цээрлэх зүйлНохой, шар өнгийн эд, амьтны арьс,мах, цагаан морь авахыг цээрлэ.
Болгоомжлох үеГазар хөлдөх үе
Суудлын засалЧойжоо, Шалши тахиул, Намхайнинбу – доо, Алтангэрэл, Арван гурван сан, Манал, Цэнд,  Сундуй уншуул

“УС” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэндБөөр, сав, гэдэс өвдөх, уруул ам хавдах, үе мөчний өвчнөөс сэргийл
Цээрлэх зүйлГахай, загас, усан үхсэн малын мах идэх, хар, шар өнгийн эдлэл авах, ураг барилдахыг цээрлэ.
Болгоомжлох үеХур бороо орох үеэр болгоомжил
Суудлын засалЛүмбэнгарав, Манал, Дамчойбадгар, Шавдагдором уншуулж, Лхам тахиул, лусын балин өргө

“УУЛ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

Эрүүл мэндАм цангах, үс унах, яр гарах, шар ус гүйх, өвчнөөс сэргийл
Цээрлэх зүйлАн гөрөө хийх, нойтон мод таслах, бохир идээ ундаа идэхийг цээрлэ. Хар өнгийн малгай, хувцас бүү өмс.
Болгоомжлох үеӨвс хатаж, газар хөлдөх үе
Суудлын засал

ЭХ СУРВАЛЖ: Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийд

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХУЛГАНА
ХУЛГАНА
2020-02-22 14:06

ГАХАЙ ЖИЛИЙНХ БНА ШҮҮ... ХҮМҮҮСИЙГ ТӨӨРӨГДҮҮЛХЭЭ БОЛЬ...

Холбоотой мэдээ

Back to top button