НИЙГЭМ

Битүүний өдөр 4,000 тн шахмал түлшийг нийлүүлнэ

Нийслэлийн Онцгой байдлын хуралдааны үеэр шахмал түлштэй холбоотой хэд хэдэн асуудал хөндөгдсөн. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэг дэх шахмал түлшний 130 цэгээс 40-50 хувь нь түлшгүй гэсэн мэдээллийг сүүлийн 4-5 хоногт ирүүлж байгаа талаар тус дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатар хэлэв.

Иймд нийслэлийн хэмжээнд 300 гаруй машин шахмал түлшний түгээлтээр 24 цагаар ажиллаж байгааг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх тайлбарлалаа. Мөн энгийн өдрүүдэд 3200 тонн байдаг шахмал түлшний нийлүүлэлтийг баярын өдрүүдэд нэмж ажиллах аж. Тухайлбал, маргааш буюу Битүүний өдөр 4,000 тонн шахмал түлш түгээхээр төлөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн онцгой байдлын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bold
bold
2020-02-24 07:06

bitgii tegj hudlaa yrij baildaa haana baina haigaad oldohgvi l yum bnlee amjih uu?

Холбоотой мэдээ

Back to top button