ОРОН НУТАГ

Бурхан Халдун чиглэлийн хөдөлгөөнийг хоригложээ

Хан хэнтий тусгай хамгаалалттай газрын захиргаанаас урхан Халдун хайрхан, Ононгийн халуун рашааны чиглэл дэх хөдөлгөөнийг хориглосон талаар мэдэгдсэн байна. Мэдэгдэлдээ,

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Монгол улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоол, улсын Онцгой комиссын даргын 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/92 дугаар тушаалын хүрээнд Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Батширээт сумдын Засаг дарга, ИТХТ-ын дарга нартай зөвшилцөн шинэ төрлийн короновирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор хамгаалалтын захиргааны даргын 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Бурхан Халдун Хайрхан болон Ононгийн халуун рашааны чиглэлд явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдах хүртэлх хугацаанд хориглолоо.

Дээрх чиглэлүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан Бурхан Халдун хайрхан, Ононгийн халуун рашаан чиглэлийн хяналтын постонд тавих хяналтыг чангатгах зорилгоор Төв аймгийн Мөнгөморьт сумын нутагт байрлах Цагаан арал болон Хориудын постонд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгаас байгаль хамгаалагчдаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна” гэж дурджээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button