НИЙГЭМ
Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт иргэдийг дроноор хянаж байна

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагдаагийн газраас иргэд зориулалтын бус замаар зорчиж байгаа эсэх, хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй эмзэг газруудад хяналтыг тавих зорилгоор дроноор эргүүл хийж, Сүхбаатар сумын автозам, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, гудамж, талбайд хяналт тавин ажиллаж байна.

Сүхбаатар сумын иргэд Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлье. СҮХБААТАР СУМ ТАЙВАН БАЙНА. ХЯНАЛТАА САЙЖРУУЛЖ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” гэж Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.