ДЭЛХИЙ

Ваннеса Брайнт нисдэг тэрэгний компанийг шүүхэд өгчээ

Өчигдөр /2020.02.25/ АНУ-ын Лос Анжелес хотын “Staples Center”-д сагсан бөмбөгийн алдарт тоглогч Коби Брайнт болон түүний охин Жианна Брайнт нарын дурсгалын үйл ажиллагаа болов. Тус үйл ажиллагаанд тэдэнтэй нөхөрлөж, хамтран ажиллаж байсан, тэднийг хүндэлж явдаг хүмүүс цугласан юм. 

ДУУЧИН BEYONCE “XO ДУУГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭВ

Дуучин Бионси тэдний гэгээн дурсгалд зориулж “XO” дуугаар энэхүү үйл ажиллагааг нээлээ. Тэрээр “Би Кобиг хайрлаж хүндэлдэг учраас өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирлээ. Одоо дуулах гэж буй энэ дуу бол түүний дуртай дуунуудын нэг” гэжээ.

МАЙКЛ ЖОРДАН ҮГ ХЭЛЭВ

Тэрээр нулимс дуслуулан “Бид яг л төрсөн ах дүү шиг үнэхээр дотно байсан. Коби надаас зөвлөгөө авах гээд хэдийд ч хамаагүй хүрээд ирдэг байлаа. Эхэндээ их хэцүү байсан ч сүүлдээ түүний хүчин чармайлтыг нь хүндэлдэг болсон. Би 2009 онд Алдрын танхимд уйлсан зураг нэг хэсэгтээ л “meme” болсон. Одоо дахиад миний уйлж байгаа “meme” интернэтээр явах нь дээ” хэмээв.

ВАНЕССА БРАЙНТ НИСДЭГ ТЭРЭГНИЙ КОМПАНИЙГ ШҮҮХЭД ӨГЧЭЭ

Ванесса Брайнт нөхөр болон охиныхоо дурсгалын үйл ажиллагаанд оролцсон энэ еэр тэдний сууж явсан “Island Express” нисдэг тэрэгний компанийг шүүхэд өгсөнөө мэдэгдсэн байна.

Тэрээр нэгдүгээр сарын 26-ны өдөр Калифорни мужийн Калабасас орчимд болсон аймшигт осолд тус компанийг буруутгаж байгаа аж. Ванесса уг компанийг нислэг үйлдэхээсээ өмнө цаг агаарын байдлыг тодорхойлж чадаагүй, цаг агаар үүлэрхэг байгааг мэдсэн ч нислэгийг цуцлаагүй зэрэг үндэслэлүүдээр шүүхэд хандсан аж.

КРИСТИНА АГУЛЕРА “AVE MARIA” ДУУГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХААВ

Коби Брайнт болон Жианна Брайнт нарыг эцсийн замд нь үдэх дурсгалын үйл ажиллагааг дуучин Кристина Агулера “Ave Maria” дуугаар өндөрлөв. 

ЭХ СУРВАЛЖ: usatoday.com

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button