НИЙГЭМ
Ж.Амгалан: Талийгч О-той хамт БНСУ-руу зорчиж, эргээд Монголд ирсэн 48 иргэнтэй холбоо тогтоосон

Өнөөдөр /2020.02.26/ ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр шинэ төрлийн коронавирусийн халдвараар БНСУ-д нас барсан иргэн О-гийн ах болон ойр дотны зургаан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг мэдэгдлээ. Тэд одоогоор БНСУ-д байгаа аж.
Мөн талийгч О-той хамт онгоцонд зорчсон тул яаралтай холбоо барих шаардлагатай хэмээгдэж байсан 147 монгол иргэнээс энэ сарын 13-наас 24-нд Монгол Улсад эргэж ирсэн 48 хүнийг олж тогтоосон байна.
- Улаанбаатар хотод 40,
- Дархан-Уул аймагт дөрөв,
- Архангай аймагт хоёр,
- Төв болон Баянхонгор аймагт тус бүр нэг иргэнтэй холбоо тогтоосон гэв.
Х.ЭРХЭС
Энэ хүмүүс гэр бүлээ сүйтгэхээсээ өмнө сайн дураараа холбоо тогтоож болдоггүй юм байх даа