Нийгмийн

БНХАУ-аас ирсэн Монголын ГУРВАН иргэнийг тусгаарлажээ

Өнөөдөр /2020.02.27/ өглөөний 07:35 цагт Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр БНХАУ-аас Монгол Улсын гурван иргэн дамжин ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүлжээ.

Мөн COVID-19 вирусийн голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол Улсын тав, АНУ-ын долоон иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж байна. БНСУ-ын нэг, Япон Улсын нэг иргэн ирснийг тусгаарлаж, буцаахаар болсон тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллэв.

08:15 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр БНСУ-аас ирсэн 3, Итали Улсаас ирсэн 11, нийт 14 монгол иргэнийг түр тусгаарлаад байна.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button